Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн өдөрлөгийг суманд амжилттай зохион байгуулав

Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн өдөрлөгийг 2015 оны 10 дугаар сарын 12-нд суманд амжилттай зохион байгуулж явуулав. Уг өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд сангийн тэргүүн Ш.Адьшаа ард иргэдтэй уулзалт хийж, мөн  уг арга хэмжээнд зориулсан 32 бөх барилдсанаас Сумын заан Б.Мөнгөншагай түрүүлж Г.Гантулга үзүүрлэв. Мөн өдрийн орой 19 цагаас урлагын тоглолтыг хийж тоглолтонд Дэндэв нэрээр алдаршсан СТА Эрдэнэбаяр, дуучин Отгончимэг  нарын дуучид, жүжигчид болон бусад урлаг, спортын алдартангууд оролцож тоглолтын үеэр тараагдсан сугалааны азтан шалгаруулах арга хэмжээг явуулж 60 гаруй азтаныг шалгаруулж шагнаж урамшуулж өдөрлөгийн арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаас олон үр дүнтэй бүтээлч ажил хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний нэг нь одоо ажиллуулж байгаа манай сумын Вэб сайт юм.