Шинэ үндсэн хуулийн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан баярын арга хэмжээнүүдийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулав. Шинэ үндсэн хуулийг батлахад Цэцэг сумаас Монгол улсын хүний гавъяат эмч, МУ-ын хөдөлмөрийн баатар академич доктор пропессор Н.Баасанжав, Улсын сайн малчин Ц.Баттулга, Мөст сумын Засаг дарга асан Д.Пүрэвдорж, Монгол банкны захирал асан Л.Пүрэвдорж нарын 4 хүн оролцож батлалцсан байна. Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойн баярт зориулсан Сумын цолтой 32 бөх барилдсанаас сумын начин Н.Даваасүрэн түрүүлж, сумын начин З.Бямбабат, сумын начин Г.Адъяа нар үзүүрлэв. Мөн үндсэн хуулийн өдөрт зориулсан үдэшлэг, болж АХА тэмцээнд 30 хүн оролцсоноос Ус Цаг уурын газрын ажилтан Хэнмэдэх түрүүлэв.