Сумын тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцахаар аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний албанаас ирж ажиллав

Сумдын тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцахаар аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний албанаас ажлын хэсэг ирж сумын албан байгууллагууд, суманд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуултын ажилтай танилцав. Манай сум нь 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт хандив дэмжлэгээр гарт баригдаж нүдэнд үзэгдэхүйц олон ажлыг хийж бүтээсэн.