Ховд аймгийн Цэцэг сум үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Ард Аюушийн нэрэмжит сургуулийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн, хандивын уулзалт боллоо.

        Ховд аймгийн Цэцэг сум үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Ард Аюушийн нэрэмжит сургуулийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн, хандивын уулзалт 2014 оны 05 сарын 09 нд Улаанбаатар хотод АСА циркд болж өнгөрлөө. 

      Ховд аймгийн Цэцэг сум үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Ард Аюушийн нэрэмжит сургуулийн 90 жилийн ойд хандив өргөсөн та бүхэндээ талархлаа.

Баяр наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэж, хандив өргөсөн хүмүүс:

1. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Шинжлэх ухааны Академич Начингийн Баасанжав, гэр бүл, үр хүүхдийн хамтаар Азарганы бай шагналд 6,0 сая 400,0 мянган төгрөг.

2. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч, яруу найрагч Жүгдэрийн Баттулга, үр хүүхдийн хамтаар Их насны морины бай шагналд 6,0 сая 700,0 мянган төгрөг.

3. Дориг ургийнхан Нанжидсүрэнгийн Очиржавын хамтаар Соёолон насны морины бай шагналд 6,0 сая 400,0 мянган төгрөг.

4. Санжмятав удмынхан Хязаалан насны морины бай шагналд 5,0 сая төгрөг.

5. Цаныхан овогт Бадамын Дандар агсны хүү Ванчиндорж, Ванчинсэрж, тэдний хань Б.Янжмаа, Ж.Цэндсүрэн, дүү Төртогтох, Батцэнгэл, үр хүүхдүүд нь Шүдлэн насны морины бай шагналд 5,0 сая төгрөг.

6. Цэвэгийн Чойжил агсны хань, үр хүүхдүүдээс Дааганы бай шагналд 5,0 сая 400,0 мянган төгрөг.

7. Намсрайн Дангаагийн үр хүүхдүүд, Ардын Их Хурлын Депутат асан Дангаагийн Пүрэвдорж, үр хүүхдүүдийн хамт Жороо морины бай шагналд 3,0 сая 600,0 мянган төгрөг.

8. Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөлийн дарга Занданбазарын Цэдэнжав, гэр бүл, дүү нарын хамт Үндэсний сур, Хүүхдийн бөхийн барилдаанд 5,0 сая төгрөг.

9. МУ-ын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ширнэнгийн Цэен-Ойдов гэр бүл, үр хүүхдийн хамт Гурамсан роман, 3,0 сая төгрөгийн 100ш ном.

10. Өдгөө 97 насны сүүдэр зооглож байгаа нутгийн өндөр настан Бааяагийн Жүгдэр 400,0 төгрөгийн зургийн альбом 10-ыг хандивлав.

Мөнгөн хөрөнгөөр хандив өргөсөн:

1. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Шинжлэх Ухааны Академич Начингийн Баасанжав, гэр бүл, үр хүүхдийн хамтаар 10,0 сая төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд.

2. Монгол банкны Ерөнхийлөгч асан Лханаасүрэнгийн Пүрэвдорж, гэр бүл, хүү П.Хангалын хамтаар 20,0 сая төгрөг.

3. Монгол Улсын Алдарт Уяач "Белон" ХХК-ийн захирал Рагчаагийн Баатархүү, гэр бүлийн хамтаар10,0 сая төгрөг.

4. Улсын Их Хурлын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Догсомын Батцогт 3,0 сая төгрөг.

5. "Нью Жуулчин" ХХК 5,0 сая төгрөг.

6. "Бүрдэн говь" ХХК-ийн захирал У.Баатарсүрэн 5,0 сая төгрөг.

7. Дархан Уул аймгийн нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч, "Мөнх Ундрам Хүнс" ХХК-ийн захирал Даваадоржийн Уранчимэг 1,0 сая төгрөг.

8. Дархан Уул аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Нүрзэдийн Ганцоож 1,0 сая төгрөг.

9. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Халтайхүүгийн Дагва, гэр бүл, үр хүүхдийн хамт 1,0 сая төгрөг.

10. Ард Аюушийн зээ Гармаагийн Янжмаа 500,0 мянган төгрөг, Ард Аюушийн зургийн хамт.

11. Дархан Уул аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Мухар цагаан овогт Пуйдарын Бадамын хань, үр хүүхдүүд 500,0 мянган төгрөг.

12. Дархан Уул аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч, Геологийн инженер Даваагийн Ганхуяг 500,0 мянган төгрөг.

13. Фото зурагчин Дэлгэрийн үр хүүхдүүд 400,0 мянган төгрөг.

14. Сургуулийн анхны багш Солийн Сандаг сургуульд 100,0 мянган төгрөг, сумын ойд 50,0 мянган төгрөг.

15. Орхон аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Д.Цогтбаатар, Я.Даваадорж, Ө.Доржбаатар нар тус бүр 100,0 мянган төгрөг.

Бүтээн байгуулалтын ажилд хандив өргөсөн хүмүүс

1. Ховд аймаг дахь Цэцэг сумын Нутгийн зөвлөл, уугуул иргэдээс 67,0 сая төгрөгөөр сумын наадмын талбайг тохижуулахаар.

2. "Гурван Хажинга Трейд" ХХК-ийн захирал Сэдвазарын Чинбат, компанийн хамт олон Ард Аюушийн талбайг тохижуулах, гэрэлтүүлэг хийхэд 27,0 сая төгрөгөөр.

3. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Самдангийн Мялхаа, гэр бүл, үр хүүхдүүдийн хамтаар Цэцэг нуур дууны хөшөө, угталт үдэлтийн талбайг 20,0 сая төгрөгөөр тохижуулахаар.

4. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Сандагийн Бямбацогт 8,0 сая төгрөгөөр нутгийн угталтын хаалга хийх.

5. "Цэгц эрчим" ХХК-ийн захирал Монгол Улсын зөвлөх инженер Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дэд дарга Үржингийн Арслаа 15,0 сая төгрөг.

6. Сумын уугуул "ТВ-1" телевизийн захирал Шагдарсүрэнгийн Батжаргал түүхэн ойн сурталчилгаа, баримтат киног бүтээхээр.

7. Монголын Анчидын Нийгэмлэгийн тэргүүн Р.Адъяа сумын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулахад 5,0 сая төгрөг.

8. Сумын уугуул Цэвээн-Очирын Батмөнх, ээж, ах дүү нарын хамтаар хурдан морины гарааны төхөөрөмжид 9,0 сая төгрөг.

9. Сумын сургуулийн Захирал асан Өлзийдашийн үр хүүхдүүд сургуулийн захирлын өрөө тохижуулахад 5,0 сая төгрөг.

10. 1990 оны 8-р анги, 1992 оны 10-р ангийн төгсөлтийнхөн Англи хэлний кабинетийг тохижуулахад 12,0 сая төгрөг.

11. Сумын Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Боломжавын Нэргүй сургуулийн Монгол хэлний кабинетийг өөрийн аавын нэрэмжит болгон тохижуулах, "Бид-Нэг Үе" тэмцээнийг зохион байгуулахад 5,0 сая төгрөг.

12. "Ундрам Алт" ХХК-ийн захирал А.Алтанхуяг 6,0 сая төгрөгөөр бага ангийн Байгалийн ухааны кабинет тохижуулах.

13. Ард Аюушийн ач, зээ нар Аюушийн түүхэн материалуудаар танхим тохижуулах.

14. "Төр Бум" ХХК-ийн захирал Д.Ган-Эрдэнэ 3,0 сая төгрөгөөр номын сан тохижуулах.

15. Хайсдаваагийн Баасанхүү Биологийн хичээлийн кабинет тохижуулах.

16. И.Эрдэнэбаатар, Д.Бямбадорж нарын төгсөлт Технологийн кабинет тохижуулах.

                                                           ХАНДВИЙН ДАНС: ХААН БАНК

                                                                                         5099909059 ЦЭЦЭГ СУМ 90 ЖИЛ

                                                                                         5009731424 НУТГИЙН ЗӨВЛӨЛ