Хурдан морины хаврын уралдаан болж өнгөрлөө.

2014 оны 04 сарын 06 нд сумын Ардчилсан намын зүгээс зохион явуулсан их нас, азарга, соёолон насны хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Уралдаанд хөрш зэргэлдээх Ховд аймгийн Мөст, Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын уяачид ирж хурдан шандаст хүлгүүдээ уяж сойн уралдааны цар хүрээг нэмлээ. 

Уралдааны их насанд нийт 35 хурдан хүлэг уралдсанаас

1. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Ц.Батмөнхийн хүрэн морь түрүү магнай

2. Ховд аймгийн Мөст сумын уяач Нарангэрэлийн хонгор аман хүзүү

3. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Л.Гэрэлхүүгийн хүрэн айргийн гуравт

4. Ховд аймгийн Мөст сумын уяач Дашпунцагийн хонгор айргийн дөрөвт

5. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Дамдиндоржийн сартай халтар айргийн таваар хурдаллаа.

Азарга нийт 17.

1. Ховд аймгийн Дарви сумын уяач Пүрэвсүрэнгийн халтар түрүү магнай

2. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Дамдиндоржийн хул аман хүзүү

3. Ховд аймгийн Дарви сумын уяач Чимэддамбын хүрэн айргийн гуравт

4. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Л.Түмэннасангийн хонгор айргийн дөрөвт

5. Ховд аймгийн Мөст сумын уяач Л.Амгаланбаатарын хүрэн айргийн тавд

Соёолон нийт 18.

1. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Б.Машбатын буурал түрүү магнай

2. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уаяч Өлзийбүрэнгийн хонгор алаг аман хүзүү

3. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Н.Түмэнбаярын бор айргийн гуравт

4. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Л.Гэрэлхүүгийн хүрэн айргийн дөрөвт

5. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Ц.Батмөнхийн дэлт хээр айргийн тавд тус тус хурдалж унасан хүүхэд уясан эзнээ баярлуулалаа.