"Бялдаржуулах төв" байгуулагдав

Сумын ард иргэдийн эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш хүмүүжлийг бий болгох, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор Цэцэг сумын "Их Мянган" бөхийн холбооны дэргэдэх "Бялдаржуулах төв" байгуулагдан байнгын үйл ажиллагаа явуулж хичээллэгсэдийн тоо нэмэгдсээр байна.